Ерөнхий консул Ж.Энхжаргал БНСаха/Якут/Улс байгуулагдсаны 100 жилийн ойг үндэсний наадам “ЫСЫАХ”-тай хамтатган тэмдэглэсэн арга хэмжээнд оролцов

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал БНСаха/Якут/Улс байгуулагдсаны 100 жилийн ойг үндэсний наадам “ЫСЫАХ”-тай хамтатган тэмдэглэсэн арга хэмжээнд оролцож, БНСаха/Якут/Улсын Засгийн газрын Ерөнхий сайд Тарасенко А.В.-тэй уулзав.
дэлгэрэнгүй

Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмидийн Энхжаргал Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов

Монгол Улсаас ОХУ -ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмидийн Энхжаргал 2022 оны 3 дугаар сарын 02 -оос 04 өдрүүдэд Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ тус мужийн амбан захирагч А.В.Усстай уулзаж Монгол - Красноярскийн хязгаар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцов. Ерөнхий консул Ж.Энхжаргал эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлж, МУ-ын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, Монгол Оросын бус нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Красноярскийн хязгаар чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

УОК-ын 2022 оны 1 дүгээр хуралдаанаас гадаад улсаас ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 3 хоног тусгаарлаж байсныг цуцлах шийдвэр гаргаснаар 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зогсоов. Өнөөдрийн байдлаар гадаад улсаас ирсэн 0-4 наснаас бусад бүх хүмүүсээс хилийн боомтын нэвтрэх цэгт ПГУ шинжилгээ авч, 3 хоногийн хугацаанд гэртээ өөрийгөө ажиглах зөвлөмжийг өгч байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС ДАХЬ КОРОНОВИРУСЫН НӨХЦӨЛ, БАЙДАЛ

“Монгол Улс коронавирусын эсрэг вакцины нэмэлт 4-р тунд 2022 оны 1-р сарын 7-оос эхлэн нийт иргэдээ сайн дурын үндсэн дээр хамруулж эхэллээ. Одоогийн байдлаар тус улсын нийт иргэдийн 66,6 хувь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа бол нэмэлт 3-р тунд 28,7 хувь нь хамрагджээ.
дэлгэрэнгүй

ОХУ, МОНГОЛ УЛСТАЙ 4 ЧИГЛЭЛД АГААРЫН ЗАМЫН ХИЛЭЭ НЭЭВ

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ, Монгол улстай дараах чиглэлүүдэд харилцан агаарын замын хилээ нээх шийдвэр гаргасан байна.
1. Москва-Улаанбаатар-Москва 7 хоногт 3 удаа
2. Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд 7 хоногт 1 удаа
3. Эрхүү-Улаанбаатар-Эрхүү 7 хоногт 1 удаа
4. Красноярск-Улаанбаатар-Красноярск 7 хоногт 1 удаа

дэлгэрэнгүй

“Би монгол хүн” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаад байна.

Монгол Улсын УИХ-ын Тамгын газраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд хилийн чанадад оршин суугаа монгол хүүхдүүдийн дунд Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын нэрэмжит “Би монгол хүн” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаад байна.
дэлгэрэнгүй

Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу, гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж дуусгасан тухай Дээд боловсролын системийг шинэ хичээлийн жилд бэлтгэх зөвлөгөөний үеэр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдэгдэв. Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.
дэлгэрэнгүй

Ерөнхий консул Жигмэдийн ЭНХЖАРГАЛ Оросын Холбооны Улсын Эрхүү хотын дарга Руслан Николаевич Болотов-тай уулзав

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмэдийн ЭНХЖАРГАЛ 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Оросын Холбооны Улсын Эрхүү хотын дарга Руслан Николаевич Болотов-тай уулзаж Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.
дэлгэрэнгүй

ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТ ДАХЬ 39-Р САЛБАР КОМИСС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТ ДАХЬ 39-Р САЛБАР КОМИСС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжид сонгуульд гадаад улсад түр буюу 90 хоногоос дээш хугацаагаар болон байнгын оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны “Ням”, 2021 оны 5 дугаар сарын 31-ний “Даваа” гарагийн 07:00-22:00 цагт авахаар зохион байгуулна.
дэлгэрэнгүй

Хуудас : [1] 2 3 4 »