Эрхүү хотод суух Ерөнхий консулд патент гардууллаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг өчигдөр буюу энэ сарын 16-нд гардууллаа. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг дэмжихийг онцолж захиад, ажлын амжилт хүсэв.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-д түр болон удаан хугацаагаар оршин суугаа, эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэрийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан тул нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын цахим хаяг болон утсаар овог нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, оршин суугаа хаяг, гадаад паспортын дугаараа өгч 9 дүгээр сарын 5-ны 10.00 цагаас өмнө ирүүлж яаралтай бүртгүүлнэ үү.
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-ууд хамтран COVID-19 халдварын улмаас ОХУ-д гацаад буй монгол иргэд, оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос гаргах, хил нэвтрэх тодорхой хугацаа товлуулахаар ажиллаж байна. Иргэдийг 2020 оны 8 дугаар сарын эхний 10 хоногийн дотор Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр урьдчилсан байдлаар яригдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд албан ёсны шийдвэр гарахаар байна. Албан ёсны шийдвэр гарсан даруйд мэдэгдэх болно.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Онцгой комисс, ОХУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд хамтран ОХУ-д байгаа иргэдээ эх оронд нь буцаах, улсын хилээр нэвтрүүлэх ажил, арга хэмжээг шат дараатайгаар авч байгаа билээ. Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ, боломжийг харгалзан улсын хил нэвтрүүлэх хугацааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас жичэд нь товлоно.
дэлгэрэнгүй

ОХУ-аас эх орондоо ирэх иргэдийн анхааралд

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлээд байна. Иймд эдгээр өдрүүдэд нутаг буцах иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОХУ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ТЭРГҮҮНҮҮДТЭЙ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ХИЙВ

ОХУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдээ тэдний хүсэлтийн дагуу ээлж дараалан эх оронд нь татан авах шийдвэр Улсын Онцгой комиссоос гаргасантай холбогдуулан энэхүү ажлыг төлөвлөх, зохион байгуулахад ОХУ дахь Монголын Дипломат төлөөлөгчдийн газруудын гүйцэтгэх үүрэг, хийх ажлын талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, Д.Чадраабал, Ч.Ганболд нар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цахим зөвлөгөөн хийв.
дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ

Та бүхний мэдэж байгаачлан нутаг буцах зайлшгүй шаардлагатай хэмээн хүсэлтээ гаргасан иргэд, оюутнуудыг 2020.04.11-ний өдөр Алтанбулаг боомтоор нэвтрүүлсэн билээ. Нийт 282 иргэн улсын хил нэвтэрснээс 118, үүний дотор 111 оюутан Эрхүүгээс явцгааж, бүгд Монгол Улсдаа орсон билээ. Тухайн хугацаанд улсын хилээр нэвтэрсэн оюутнуудаас COVID-19 халдварын тохиолдлууд олноор бүртгэгдсэн талаар ч мэдэж байгаа байх. Нийгэмд олон сөрөг хандлага, бухимдлууд одоо ч гарсаар байна.

дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ОХУ-ын Эрхүү хотод COVID-19 халдварын анхны тохиолдлууд илрээд байна. Эрхүү мужийн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Наталья Ледяевагийн мэдэгдсэнээр 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Эрхүү хотод COVID-19 халдварын 2 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу хүлээгдэж байна.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

ОХУ-ын Дотоод хэргийн яамны харъяа Шилжилт хөдөлгөөний газраас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус улсад түр зорчиж байгаа гадаад иргэдийн зорчих хугацааг сунгахаар болсон. Тухайлбал:
дэлгэрэнгүй

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна. Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон монгол иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдэе.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 [3] 4 »