ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын Онцгой комиссын 2020.03.01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар түр зогсоогоод байна. Иймд, БНСУ, Япон Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчих иргэд дараах байдлаар явах боломжтой. Үүнд:
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

COVID-19 вирусын тархалт өндөртэй, эрсдэлт бүс нутаг, улс орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр /тэр дундаа Эрхүү хотоор/ дамжин эх орондоо зорчих манай улсын иргэд авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрэх боломжтой. Галт тэрэгний тасалбар борлуулалтыг аливаа хязгаарлалтгүй, хэвийн журмаар явуулж байгаа болно.
дэлгэрэнгүй

Монголын 2 тамирчин Эрхүү хотноо алт, мөнгөн медаль хүртжээ

ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулсан “Горы Байкала” клубийн 2020 оны мөсөн авиралтын нээлтийн тэмцээн нэгдүгээр сарын 5-6-нд амжилттай болж шилдгүүдийг тодруулсан талаар Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ. Энэхүү тэмцээнд Монголын уулчдын үндэсний холбооны Улаанбаатар аялагч клубийн тамирчин спортын мастер Ч.Мандахбаяр, Монголиан экспедишн компанийн тамирчин спортын дэд мастер Д.Отгонхүү нар амжилттай оролцсон байна.
дэлгэрэнгүй

Залуу бөх Д.Цогзолмаа Эрхүү хотноо мөнгөн медаль хүртэв

ОХУ-ын Эрхүү хотноо 12 дугаар сарын 7-8-нд эмэгтэй чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн болов. Тус тэмцээний залуучуудын ангиллын 72 кг-д Монгол Улсаас оролцсон “Говийн бөх” дэвжээний тамирчин, спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн медаль хүртжээ. ОХУ-аас эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр олимпын анхны аварга болсон Наталья Воробьевагийн нэрэмжит тус тэмцээнд Монгол, Киргиз, ОХУ-ын 150 гаруй тамирчин өрсөлдсөн юм байна.
дэлгэрэнгүй

"Монгол-Оросын ажил хэрэгч харилцаа" чуулган Эрхүү хотноо болов

"Монгол-Оросын ажил хэрэгч харилцаа" чуулган ОХУ-ын Эрхүү хотноо өнгөрсөн 7 хоногт боллоо. Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын талыг тэргүүлэн оролцож, Монголын ААН, компаниудын мах, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ОХУ-ын армид нийлүүлэх боломжийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирь муж дахь төлөөлөгч болон Дорнод Сибирийн худалдааны танхимын удирдлагатай уулзан санал солилцов.
дэлгэрэнгүй

Эрхүү хотноо Байкалийн олон улсын үзэсгэлэн, бизнес уулзалт болно

ОХУ-ын Эрхүү хотноо Байкалийн олон улсын бага хурал, үзэсгэлэн, бизнес уулзалт болно. Энэ оны наймдугаар сарын 15-17-нд зохиох дээрх үйл явдалд Монгол, БНХАУ, БНСУ, Беларусь, Польш зэрэг орны төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцохоос гадна ОХУ-ын Эрхүү муж болон Байкал орчмын бүс нутгийн төрийн байгууллагууд, ОХУ-ын ХАҮТ, гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, хөрөнгө оруулагчид, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААН, жижиг дунд бизнес эрхлэгчид болон бүс нутгийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцох юм.
дэлгэрэнгүй

Дархан хот Эрхүү мужийн Братск хоттой харилцаа, хамтын ажиллагаа тогтоолоо

ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын дарга Серебренников Сергей Васильевичаас ирүүлсэн урилгын дагуу Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 23-25-ны өдөр Братск хотод ажлын айлчлал хийлээ. Энэ хүрээнд хамтын харилцааг тогтооход хоёр хотын удирдлагуудаас гадна Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын газраас ихээхэн дэмжлэг үзүүлсний үр дүнд хоёр хотын хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

Соёлын элч С.Заяасайхан Москва, Эрхүү хотод үзэсгэлэн гаргана

Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан ОХУ-ын Москва, Иркутск хотноо үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнэд өмнө нь дэлгэж байгаагүй шинэхэн 20 гаруй бүтээлийг дэлгэх аж. Тэрбээр Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 [4]