МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжид сонгуульд гадаад улсад түр буюу 90 хоногоос дээш хугацаагаар болон байнгын оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны “Ням”, 2021 оны 5 дугаар сарын 31-ний “Даваа” гарагийн 07:00-22:00 цагт авахаар зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй ба ингэхдээ заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын дэргэд ажиллаж буй сонгуулийн Салбар комисс сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрүүдэд хүлээн авна.

Иргэд ЕКГ-т

- биечлэн ирэх,

- шуудангаар /664003, г.Иркутск, улица Лапина 11, Генеральное консульство Монголии в г.Иркутске/

- цахимаар тус тус бүртгүүлэх боломжтой. Цахим шуудангийн хаяг: Irkutsk.songuuli2021@gmail.com

ФБ хуудас: https://www.facebook.com/generalconsulateirkutsk

Иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг ЕКГ-аас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх шаардлагатай. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

Цахимаар бүртгүүлэх тохиолдолд доорх бүртгэлийн анкетийг татан авч бөглөх ба гадаад паспортын хуулбарын хамт ирүүлэх шаардлагатай.

Иргэн өөрийн оршин суугаа гадаад улсад эсхүл тухайн улсыг хавсран суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд заавал бус, харин цар тахлын хөл хорио болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан аль нэг Дипломат төлөөлөгчийн газрын санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой. (Тиймээс биеэр очиж саналаа өгөх ЭСЯ-ндаа хандаж сонгогчийн бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагатай)

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

ЭРХҮҮ ХОТ ДАХЬ ЕКГ, САЛБАР КОМИСС № 39
Лавлах утас: +73952 342295, +7 914 895 0528, +7 914 012 6242