ОХУ, МОНГОЛ УЛСТАЙ 4 ЧИГЛЭЛД АГААРЫН ЗАМЫН ХИЛЭЭ НЭЭВ

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ, Монгол улстай дараах чиглэлүүдэд харилцан агаарын замын хилээ нээх шийдвэр гаргасан байна.
1. Москва-Улаанбаатар-Москва 7 хоногт 3 удаа
2. Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд 7 хоногт 1 удаа
3. Эрхүү-Улаанбаатар-Эрхүү 7 хоногт 1 удаа
4. Красноярск-Улаанбаатар-Красноярск 7 хоногт 1 удаа