МОНГОЛ УЛС ДАХЬ КОРОНОВИРУСЫН НӨХЦӨЛ, БАЙДАЛ

“Монгол Улс коронавирусын эсрэг вакцины нэмэлт 4-р тунд 2022 оны 1-р сарын 7-оос эхлэн нийт иргэдээ сайн дурын үндсэн дээр хамруулж эхэллээ. Одоогийн байдлаар тус улсын нийт иргэдийн 66,6 хувь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа бол нэмэлт 3-р тунд 28,7 хувь нь хамрагджээ. Монгол улсын хувьд цар тахал эхэлснээс хойш дархлаажуулалтыг хугацаа алдахгүй эхэлж, нийт хүн амаа идэвхтэй хамруулсан үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт орж ирсэн бөгөөд коронавирусын ээлжит давлагаануудыг хөл хорихгүйгээр хохирол багатай даван туулж чаджээ. Монгол улсын хувьд коронавирусын шалтгаант нас баралт өндөр хөгжилтэй улс орнуудаас хэд дахин бага байна. АНУ-ын 1 сая хүн амд ноогдох нас баралт 2501 байгаа бол Их Британи 2194 харин Монгол 650 байна. Дэлхий дахинд Омикрон хувилбар хурдтай тархаж байгаа энэ үед тус улс ямар нэгэн хөл хорио тогтоохгүйгээр нийт ард иргэдээ 3-р тунд өндөр хувьтай хамруулж, 4-р тунг сайн дурын үндсэн дээр хийж шинэ давлагааг давж гарах стратеги барьж байна”.