Ерөнхий консул Ж.Энхжаргал БНСаха/Якут/Улс байгуулагдсаны 100 жилийн ойг үндэсний наадам “ЫСЫАХ”-тай хамтатган тэмдэглэсэн арга хэмжээнд оролцов

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал БНСаха/Якут/Улс байгуулагдсаны 100 жилийн ойг үндэсний наадам “ЫСЫАХ”-тай хамтатган тэмдэглэсэн арга хэмжээнд оролцож, БНСаха/Якут/Улсын Засгийн газрын Ерөнхий сайд Тарасенко А.В.-тэй уулзав.

Мөн түүнчлэн БНСаха/Якут/Улсын Хөдөө аж ахуйн сайд Атласов А.П., Эрүүл мэндийн сайд Афанасьева Л.Н., Гадаад харилцаа, ард түмнүүдийн асуудал эрхэлсэн сайд Кириллин Г.В., БНСаха/Якут/Улсын Хөрөнгө оруулалт, экспорт дэмжих Агентлагийн Ерөнхий захирал Стручкова А.А. нартай уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ялангуяа худалдаа- эдийн засаг, эрүүл мэнд, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.