Цагийн хуваарь, хаяг

МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

 

Хаяг: Генеральное Консульство Монголии, Ул.Лапина 11, Иркутск, РФ 664003
Утас: +7 914 012 6242 (Консул)
Факс: 7 (3952) 342143
Цахим шуудан: irkutsk@mfa.gov.mn
Facebook: generalconsulateirkutsk/
Шуурхай утас: +7 914 012 6242, +7 3952 342295

Ажиллах цагийн хуваарь:
Даваа - Баасан гаригт  09.00-18.00
Цайны цаг 13.00-14.00

 

НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДӨР / Иргэд хvлээн авах хуваарь
Ерөнхий консулын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараахь нийтээр амрах баярын өдрүүдэд тогтмол амрах болно.
1. Шинэ жил: нэгдүгээр сарын 1
2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2
3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8
4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1
5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11,12,13
6. Улс тунхагласны баяр: арван нэгдүгээр сарын 26.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болдог бөгөөд Засгийн газраас ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шийдвэрийг Ерөнхий консулын газар дагаж ажиллах болохыг үүгээр Та бүхэнд уламжилж байна.