images

Мэндчилгээ

Ерөнхий консулын мэндчилгээ

2023-02-13

126

Монгол анд нар аа,

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олны өмнөөс болон хувиасаа Та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Манай хамт олон ЕКГ-ын эрхэм зорилго болох (1) Монгол Улс, ОХУ-ын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөх;  (2) Эрхүү хотод ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах; (3) консул, нотариат, иргэний бүртгэлийн чанартай үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэхийн төлөө шамдан ажиллаж ирлээ.

ЕКГ-ын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх консул, нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээ, хоёр талын харилцаа, гадаадад суугаа монгол иргэдийн эрх, ашиг сонирхолтой холбоотойгоор УИХ, Засгийн газраас баталсан хууль тогтоомжууд, эх орны талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, гадаад иргэдийн талаарх ОХУ-ын хууль тогтоомжийн тухай холбогдох мэдээлэл өгч, санал хүсэлтийг тань үйл ажиллагаандаа тусгаж ажиллах үүднээс бид энэхүү веб хуудсаа Монгол Улсын иргэн Танд зориулан  ажиллуулж байна.

Та бүхэнтэй хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.

Манай веб хуудсаар зочилсонд талархлаа илэрхийлье.


Гүнээ хүндэтгэсэн:

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа
Ерөнхий консул Ж.Энхжаргал