images

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр

Гадаад мэдээ

2021-01-28

59

Монгол Улс 2020 оны 09 сард “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэснээр, тус хэлэлцээрийн 7 дахь гишүүн болсон бөгөөд 2021 оны 01 сарын 01-нээс хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэллээ.

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улсаас гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улс,Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс,Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс,Бүгд Найрамдах Бангладеш Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс зэрэг бүс нутгийн хөгжиж буй 6 улс нэгдсэн. Тус хэлэлцээрт Монгол Улс нэгдэснээр үндэсний үйлдвэрлэгчид хэлэлцээрийн гишүүн 6 орны зах зээлд 10,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд татварын 5%-100% хөнгөлөлт эдлэх боломжтой болов.