images

ЗАРЛАЛ

Зөвлөмж

2020-09-03

65

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-д түр болон удаан хугацаагаар оршин суугаа, эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэрийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан тул нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын цахим хаяг болон утсаар овог нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, оршин суугаа хаяг, гадаад паспортын дугаараа өгч 9 дүгээр сарын 5-ны 10.00 цагаас өмнө ирүүлж яаралтай бүртгүүлнэ үү.

Явахаас өмнө коронавирусын шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариугаа биедээ авч явна.
Тусгаарлах байрны төлбөр болох 1 сая 50 мянган төгрөгийг УОК-ын холбогдох дансанд шилжүүлж /утган дээр овог нэр, регистрийн дугаар, Эрхүү гэж бичих/ баримтыг цаасан буюу цахим хэлбэрээр биедээ авч явна.

Цахим шуудангийн хаяг: irkutsk@mfa.gov.mn
Холбоо барих утас: +7 3952 34 22 95