images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Зөвлөмж

2020-06-11

63

Монгол Улсын Онцгой комисс, ОХУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд хамтран ОХУ-д байгаа иргэдээ эх оронд нь буцаах, улсын хилээр нэвтрүүлэх ажил, арга хэмжээг шат дараатайгаар авч байгаа билээ.

Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ, боломжийг харгалзан улсын хил нэвтрүүлэх хугацааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас жичэд нь товлоно.

Иймд, Эрхүү хот дахь Ерөнхий консулын газрын консулын тойрог /Эрхүү муж, БНСаха Улс, Красноярскийн хязгаар, Кемерово муж/-т суралцаж, түр оршин сууж байгаа, зайлшгүй эх орондоо буцах хүсэлтэй иргэд тус Ерөнхий консулын газрын фэйсбүүк хуудас, irkutsk@mfa.gov.mn гэсэн хаягт хандан бүртгүүлнэ үү.

Бүртгэлд шаардлагатай мэдээлэл:
1. Овог, нэр (нас / хүйс)
2. Регистрийн дугаар
3. Паспортын дугаар
4. Холбоо барих утас, цахим хаяг
5. ОХУ-д оршин сууж буй хаяг
6. Ажил болон сургуулийн мэдээлэл

ЖИЧ: Тус ЕКГ-ын консулын тойрогт хамаарагдахгүй иргэд холбогдох Элчин сайдын яам, Ерөнхий консулын газарт хандана уу.