images

Иргэний үнэмлэх шинээр авах, сунгуулах

Иргэний бүртгэл

2023-04-04

1940

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХ, СУНГУУЛАХ

Монгол Улсын иргэн 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авах болон 25, 45 насандаа иргэний үнэмлэхээ сунгуулахад дараах материалыг бүрдүүлэн Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын газарт өөрийн биеэр ирж биеийн давхцахгүй өгөгдөл /зургаа авахуулж, хурууны хээгээ өгнө/-өө бүртгүүлнэ.
 

Бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ 
2. 25, 45 насны сунгалт хийлгэх бол хуучин иргэний үнэмлэх 
3. Гадаад паспорт
4. Бүртгэлийн үйлчилгээний хураамж 10 ам.доллартой тэнцэх валют

    Иргэний үнэмлэх анх удаа авч байгаа бол үйлчилгээний хураамж 15 ам.доллартой тэнцэх валют   
5. Иргэний үнэмлэхээ Монголд авах бол итгэмжлэлийн төлбөр 10 ам.доллартой тэнцэх валют

Нэмэлт тайлбар:

- Бүртгэлд хамрагдах иргэд өөрсдийн ургийн овог, яс үндэс, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай ба шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд түүнийг нотлох баримт эсхүл бүртгэл хийгдсэн баг, хорооны хаягийн тодорхойлолт шаардлагатай.

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар бүртгэлийн мэдээлэл харьяа бүртгэлтэй сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн байгууллагад очих бөгөөд хэвлэлтийн хураамжийг төлж, баталгаажуулснаар Монголд амьдарч буй өөрийн аав, ээж, ах, дүү, үр хүүхэд, ойрын хамаатан садан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан цахим иргэний үнэмлэхээ хэвлүүлэн авна.

- Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахад бүрдүүлсэн материалыг үндэслэн бүртгэл хийгдэх тул материалыг заавал урьдчилан бэлтгэн ирнэ үү. Бүрдүүлэх материал заавал эх хувиараа байх шаардлагагүй бөгөөд тэдгээрийн хуулбар байж болно.

Монгол Улсын цахим иргэний үнэмлэхний загвар:

Хүчингүй, хуучин иргэний үнэмлэхний загвар: