images

Гэрлэлтийн бүртгэл

Иргэний бүртгэл

2023-04-04

129

ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

ЕКГ нь ОХУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно.
Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЕКГ-т өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, 

(Мэдүүлгийг хэрхэн бөглөх загвартай сайтар танилцана уу):

2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар хосууд ЕКГ-т хандаж хамтарсан өргөдөл  гаргана. (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн ургийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн ОХУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Хамтарсан өргөдлийн загвартай танилцана уу). 

Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын дагуу орос хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана. 

3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /ар, өвөр/

4. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.
5. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг (ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчин гэх мэт)

6. Үйлчилгээний төлбөр: 10 ам.доллартой тэнцэх валют

 

Жич: ЕКГ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж 30 хоногийн дотор бүртгэл баталгаажна.