images

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ

Иргэний бүртгэл

2023-04-04

646

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ

Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Иймд иргэн та өөрийн болон өөрийн асран хамгаалалтад буй хүмүүсийн бичиг баримтын хүчинтэй эсэхийг байнга сайтар шалгаж, шаардлагатай үед нь шинэчлүүлж өөртөө болон өөрийн асран хамгаалж буй хүмүүсийн өмнө хариуцлагатай хандах нь чухал юм.

 

НЭГ. ПАСПОРТЫГ ЕКГ-ААР ДАМЖУУЛАН ЗАХИАЛАХ

Бүрдүүлэх материал:

 - Мэдүүлэг, өргөдлийн маягт. Үүнд:

Төрөл

Маягт

Маягт татах

1.

Өргөдлийн маягт

Гадаад паспорт шинээр авах өргөдөл

татах

2.

Өргөдлийн маягт

Өөрийн биеэр ирэх боломжгүй иргэн гаргах өргөдөл

татах

3.

Мэдүүлгийн маягт

Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг

татах

 

Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт

 

Дараах бичиг баримтын хуулбарыг хавсаргана. Үүнд:

 

Бүрдүүлэх бичиг баримтны хуулбар

Насны ангилал

0-16 хүртэлх насны иргэд

16-аас дээш насны иргэд

1.

Гадаад паспорт

2.

Цахим иргэний үнэмлэх


/Зөвхөн эцэг, эхийн иргэний үнэмлэх/

3.

Монгол Улсын төрсний гэрчилгээ

 

Жич: Монгол Улсаас хилийн чанадад суугаа иргэдийн гадаад паспорт захиалгыг улсын бүртгэлийн програмд бүртгэх болсонтой холбогдуулан цээж зураг цахимаар хүлээн авч байхаар журамлагдсан болно. Цахимаар цээж зургаа илгээх заавартай burtgel.gov.mn  хаягаар нэвтрэн танилцана уу.

 

Паспортын vнэ, үйлчилгээний хураамж:  50 ам.доллартой тэнцэх валют 

Гадаад паспорт хэвлэгдэж ирсний дараа ЕКГ-т өөрийн биеэр ирж хүлээн авна.

 

 

 

 

ХОЁР. БУСДАД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЗАМААР ШИНЭ ПАСПОРТ ЗАХИАЛАХ.

Танд шинэ паспорт яаралтай захиалах шаардлага бий бол Монгол Улсад оршин суугаа хүнд итгэмжлэл олгох замаар захиалгыг шуурхай гүйцэтгүүлэх боломжтой. Шинэ паспортыг итгэмжлэлээр захиалж буй иргэд эхлээд итгэмжлэлийн маягт бөглөн Монголд хүлээн авах хүнд итгэмжлэл олгон дараа нь шинэ паспорт гаргуулаад тухайн хүнээрээ дамжуулан олон улсын буухиа шуудангаар хүлээн авч болно.

 

Итгэмжлэлээр Улаанбаатар хотод паспорт захиалах тохиолдолд таны итгэмжлэгдсэн төлөөлөгч аль ч дүүргийн улсын бүртгэлийн газар болон  нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандан таны өмнөөс паспорт захиалах боломжтой.

 

Улаанбаатар хотод паспорт захиалах заавар, цээж зургийн шаардлага, үйлчилгээний үнийн талаар ЭНД дарж, уншиж танилцана уу.

 

Нэмэлт тайлбар:

● Шинэ паспорт захиалах иргэд Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх ёстой. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй эсхүл 16 насанд хүрсэн ч иргэний үнэмлэх аваагүй иргэдэд паспорт шинээр олгох боломжгүй.

● Гадаад паспортын хүчинтэй хугацааг дуусахаас 6 сарын өмнө шинээр захиалах боломжтой.

● Паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд шинэ паспорт дээр ОХУ-ын виз шилжин тавигдахгvй бөгөөд, паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Алдагдсан буюу гэмтсэн паспорт олон улсад хүчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгүй. Мэдээллийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд үрэгдсэн, алдагдсан гадаад паспортыг цагдаагийн байгууллагад заавал мэдүүлж, бүртгүүлсэн байх шаардлагатай.

● ЕКГ-аар дамжуулан шинээр паспорт захиалж авахад доод тал нь 1-2 сарын хугацаа шаардагдана. 

 

ГУРАВ. ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсон.

 

Үндэсний энгийн гадаад паспортод сунгалт хийхгүй болсон нь орчин үеийн олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй агаарын тээвэр, хил, гаалийн хяналтын жишиг, стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, сүүлийн үед гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажлын нэг юм.