images

МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-01-10

115

МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойрхон хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод оршин суугаа 400 гаруй /Эрхүү муж, БНСаха Улс, Красноярскийн хязгаар, Кемерово муж/ иргэд төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байна.

Тус Ерөнхий консулын газар нь 2023 оны байдлаар 600 гаруй консулын үйлчилгээ үзүүлсэн байна. Өнөөдөр /2024.01.10/ “ХУРДАН” цэг нээгдсэнээр хилийн чанадад нээлтээ хийсэн 19 улсын 24 дэх цэг болж байна.


Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд төрийн үйлчилгээний “Е-Mongolia” системээс авдаг лавлагаа, тодорхойлолтыг тус цэгээс авч болох бөгөөд төлбөртэй үйлчилгээний тухайд иргэд өөрийн утсан дээрх монголын арилжааны банкны Qpay-г ашиглан шууд төлөх, эсвэл төлбөрийн QR кодыг Монгол Улс руу илгээж, төлбөр тооцоог хийн үйлчлүүлэх боломжтой юм.