"ТЭР БУМ" МОД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ИНЖЕНЕР, МЭРГЭЖЛИЙН АЖИЛТНУУД ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИД ТУРШЛАГА СУДЛАН АЖИЛЛАЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэр бум" мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн инженер, мэргэжлийн ажилтнуудыг ОХУ- ын Эрхүү мужийн Ботаникийн цэцэрлэг болон Хотын ногоон байгууламжийн компанитай хамтын ажиллагаа тогтоож 3 хоногийн дадлага хийхэд Монгол Улсаас ОХУ- ын Эрхүү хотод суугаа ЕКГ дэмжлэг үзүүлж ажиллаа.