images

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРБААТАР ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ ЭРХҮҮ МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧ И.И.КОБЗЕВТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-02-03

158

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй Хөвсгөл аймгийн төлөөлөгчид 2025 оны 01 дүгээр сарын 30, 31-ны өдөр Эрхүү хотод ажлын айлчлал хийв. Төлөөлөгчид Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтай уулзаж хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.