images

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН НОМЫН САНЧИД ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД ТУРШЛАГА СУДЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-03-24

367

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэг, Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 41 хүний бүрэлдэхүүнтэй номын санчид 03 дугаар сарын 17-оос 19-ний өдрүүдэд Эрхүү мужийн И.И.Молчанов-Сибирскийн нэрэмжит Улсын шинжлэх ухааны номын сан, Эрхүү хотын анхны загвар номын сан №16, Полевын гэр бүлийн нэрэмжит номын сан, Д.Г.Сергеевийн нэрэмжит хотын номын сан болон "Лесной комплекс" цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа. Мөн Эрхүү хотын түүхийн музейтэй танилцав.