ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ИЧИНХОРЛОО ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТЫН ДАРГА Р.Н.БОЛОТОВТОЙ УУЛЗАВ.
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын Ерөнхий консул Б.Ичинхорлоо ОХУ-ын Эрхүү хотын дарга Болотов.Р.Н-той уулзав.
Уулзалтад ОХУ-ын Эрхүү хотын дарга Болотов.Р.Н, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын 3-р нарийн бичгийн дарга Маланина.Ю.Н, Эрхүү хотын гадаад харилцааны албаны дарга Короткевич.Т.Д нар байлцав.
Эрхүү хотын дарга Болотов.Р.Н “Спорт, анагаах ухаан, боловсрол, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ Эрхүүгийн их дээд сургуулиудад боловсрол эзэмшүүлэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд Эрхүү хотын удирдлага дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Эрхүү, Улаанбаатар хотуудын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 1998 онд гарын үсэг зурсан ба Улаанбаатар хот нь Эрхүү хотын тэргүүлэх түншүүдийн нэг юм. Бидний найрсаг харилцаа улам бүр далайцтай хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий консул Б.Ичинхорлоо Эрхүү муж худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллаж, Эрхүү хоттой соел, боловсролын чиглэлээр олон ажил хийгдэж байгаад сэтгэл хангалуун байдаг, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.