images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ИЧИНХОРЛОО ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИЙН ХУУЛЬ ТОГТООХ ХУРЛЫН ДАРГА А.В.ВЕДЕРНИКОВТОЙ УУЛЗАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-03-06

24

Ерөнхий консул Б.Ичинхорлоо ОХУ-ын Эрхүү мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Ведерников.А.В-той уулзав.

Уулзалтад ОХУ-ын Эрхүү мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Ведерников.А.В ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын дарга Котельников.А.А-ийн хамт оролцлоо.   

Уулзалтаар худалдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол болон бусад хүрээнд идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, соёл, боловсролын салбарын харилцаа эрчимтэй хөгжиж Эрхүү мужийн сургуулиуд Улаанбаатар хот, Хөвсгөл аймаг, Дорноговь аймгийн сургуулиудтай амжилттай хамтран ажиллаж байгааг талууд дурдаж өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хүрсэн түвшингээ хадгалж, улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Эрхүү мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Ведерников.А.В Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтын ажиллагааны гэрээтэй, тус Хурлын төлөөлөгчдийг Эрхүү хотод айлчлахыг өмнө урьсан хэвээр гэдгээ илэрхийлж, цаашид бүх чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.