images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ИЧИНХОРЛОО ОХУ-ЫН КЕМЕРОВО-КУЗБАССЫН ЗАХИРАГЧ И.В.СЕРЕДЮК-Д 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-04-09

61

Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Кемерово-Кузбасс мужийн захирагч И.В.Середюк нар уулзаж, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол болон бусад салбарт хоёр талын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

«Монгол улс нь Кемерово-Кузбасс мужаас гадаад руу экспортлодог бүтээгдэхүүний хэмжээгээр эхний арван улсын тоонд багтдаг. Хоёр талын худалдааны эргэлт 2024 оны байдлаар 1.7 дахин өссөн. Энэхүү худалдааны эргэлтийн хэмнэлийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх салбаруудын нэг юм. Кемерово-Кузбасс муж нь уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэх туршлагаа хуваалцахад бэлэн байна. Бид хамтран үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчдийн концертыг хоёр улсын театрууд болон филармонийн урын санд оруулах боломжтой” хэмээн И.В.Середюк онцлов.

Ерөнхий консул Б.Ичинхорлоо хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Увс аймаг, Кемерово мужийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг дэвшүүлж, хоёр тал хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тохиров. Ерөнхий консул Б.Ичинхорлоо Кемерово хотын дарга Д.В.Анисимовтай болон Кемерово мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.О.Алексеева нартай тус тус уулзаж Мужийн бизнес паркын үйл ажиллагаатай танилцав.