МОСКВА ХОТНОО ОХУ-Д СУРЧ БУЙ МОНГОЛ СУДЛААЧ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨВ
2025 оны 3-р сарын 28-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан “Боломж Шийдэл” ОХУ-д сурч буй судлаач оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний хурлыг зохион явуулж өндөрлөв.
Хурлын зорилго нь ОХУ-д сурч буй аспирантууд (докторантууд) өөрсдийн судалгааны ажлын талаар танилцуулж, өөр хоорондоо танилцан туршлага солилцох, тэдний судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, цаашдаа Монгол Улсад хувь нэмэр оруулах эрдмийн бүтээлийг төр засагт уламжлан хамтран ажиллах зэрэг юм. Хуралд Москва хот, Эрхүү хот, Дубна хотын судлаач, оюутан, ОХУ-ын Эрхүү хотын консул Д. Чулуунбаатар, мөн ОХУ-д докторын зэрэг хамгаалсан доктор, профессор, бусад аспирант, ОХУ-д ажиллаж буй доктор, профессорууд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамны ажилтнууд нийт 30 гаруй хүн хуралд оролцож санал солилцов.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын доктор, профессор болон ОХУ-д сурч байгаа аспирантууд илтгэлээ танилцуулав.Үүнд:
- Нээлтийн үгийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ө.Энхтүвшин эхлүүлж, МУ-ын өнөөгийн байдлын талаар танилцуулсан.
- Зочин илтгэгчээр Эдийн Засгийн Шинжлэх ухааны доктор Д.Моломжамц”Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд тулгарч байгаа зарим асуудал” илтгэсэн.
- Д.Сумхүү доктор, Цогтсайхан доктор”ИБР-2М судалгааны реакторын динамикийн судалгааны зарим үр дүн”
- Б.Энхжаргал аспирант “ОХУ болон бусад улс орнууд дахь интеграл схемын эвдрэлийн эрчимийн тооцооны аргуудын дүн шинжилгээ”
- Н.Бадмаараг аспирант “Ган дээжний үлдэгдэл харьцангуй деформацын түгэлтийг нисэлтийн хугацааны нейтрон дифракцын аргаар судлах”
- Б.Рэнцэнханд аспирант “Орчин үеийн Монголын боловсролын тэргүүлэх үнэт зүйл”
- Зочин илтгэгчээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчингийн зөвлөх Д.Өнөбилэгт аспирант “Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа цаашдын чиг хандлага”
- Д.Амармөрөн аспирант “ДЦС-уудын хаягдал усыг дахин боловсруулах”
- Б.Байгалмаа аспирант “Монголын бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, сайжруулах боломж”
- Ш.Саранчимэг аспирант “Үлгэр яагаад унших хэрэгтэй вэ?”
- У.Батнасан аспирант “Киберь гэмт хэрэгтэй тэмцэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх олон нийтийн сүлжээний шинжилгээний арга загвар”
- Б.Мягмаргарав аспирант "Монгол Улсын Эрчим хүчний системд тулгамдаж буй асуудлууд: хөгжлийн гол сорилтууд ба стратегийн хандлага"
Илтгэлийн дараа асуулт хариулт, хэлэлцүүлэг явагдаж, түүнээс гарсан санал зөвлөмжүүдийг сэдэв тус бүрээр үр дүн, боломж шийдэл, цаашдаа авах арга хэмжээг ярилцан үр дүнг МУ-ын засгийн газар, яам, агентлагт хүргүүлэхээр болов. Хурлын төгсгөлд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ө.Энхтүвшин “100 жил хүмүүс, үйл явдал” номыг нийт аспирантуудад дурсгаж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсэв.