images

“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” УРАЛДААНЫ ТҮРГЭН УНШЛАГЫН АНГИЛАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДОО АЛДАРШУУЛЖ БАЙНА.

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2025-04-25

442

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас Эрхүү хотын хэмжээнд анх удаа “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй “ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” 3 төрөлт монгол бичгийн уралдааны түргэн уншлагын ангиллын дүн гарлаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү ангилалд Эрхүүгийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” монгол бичиг, бийрийн бичгийн дугуйлан, Эрхүүгийн Улсын их сургууль, Эрхүүгийн Үндэсний судалгаа, техникийн их сургууль, Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн оюутнууд манлайлан оролцсонд онцгойлон баяр хүргэж, амжилт хүсье.

Та бүхэн шилдэг 10 оролцогчтой танилцана уу.
Шагналт 5-10 дугаар байр эзэлсэн оролцогчдод уралдааныг дэмжигч байгууллагуудын номын бэлэг олгохоор болсныг дуулгахад таатай байна. 

ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР