images

ЭРХҮҮ ХОТНОО "ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР"-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2025-05-04

1230

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын 22 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” сэдэвт гурван төрөлт уралдаанд давхардсан тоогоор нийт 110 хүн оролцож мэдлэг чадвар, ур ухаанаа сорин өрсөлдлөө.

Уралдаанд оролцогчдын шагналыг өнөөдөр буюу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрөөр Ерөнхий консулын газрын байранд гардуулж, “Мэлмийн хөтөч” академийн багш, калиграфч Д.Батмөнх бийрийн бичгийн анхан шатны мэдэгдэхүүн олгох сургалт зохион байгуулж, сонирхогчдын дунд мастер класс үзүүлэн, залуу дуучин Батнямын Цэнд-Аюуш нийт оролцогчдод баяр хүргэж ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Тус уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монгол Улсын Боловсролын яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Мэдээллийн Монцамэ агентлагийн дэргэдэх “Хүмүүн бичиг” сонины редакц, Монгол бичгийн нийгэмлэг, “Уламжлал” сэтгүүлийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.

“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД:

ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН”:

  1. Туяагийн АМАРЗАЯА (ИрНИТУ, I дамжааны оюутан)
  2. Эрдэнэбатын ЭРХСАР (ИГУ, I дамжааны оюутан)

Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” монгол бичиг, бийрийн бичгийн дугуйлангийн багш Лубсанова РИНЧИНХАНДА-д мөн “ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ Д.НАЦАГДОРЖ” тэмдгээр шагнав.

Уралдааны “Түргэн уншлага”-ын ангилалд:

Тэргүүн байр            Туяагийн АМАРЗАЯА                    ИрНИТУ, I дамжааны оюутан

Дэд байр                   Эрдэнэбатын ЭРХСАР                  ИГУ, I дамжааны оюутан

Гутгаар байр             Бат-Эрдэнийн РЭНЦЭНХАНД      ИГУ, II дамжааны оюутан

Тусгай байр              Гантулгын АЛТАНЦЭЦЭГ              ИрГУПС, II дамжааны оюутан

V байр                       Лубсанова РИНЧИНХАНДА       

VI  байр                     Любовь ЗАГДАЕВА            

VII байр                     Батбаатарын САРАНГЭРЭЛ         ИрГУПС, II дамжааны оюутан

VIII байр                    Уянгасайханы ЭНХЗАЯА               ИрГУПС, III дамжааны оюутан

IX байр                      Батуева ПОЛИНА    

X байр                       Баюрина СВЕТЛАНА       

“Сайхан бичигтэн”-ий ангилалд:

Тэргүүн байр            Гантулгын АЛТАНЦЭЦЭГ            ИрГУПС, II дамжааны оюутан

Дэд байр                   Бат-Эрдэнийн РЭНЦЭНХАНД    ИГУ, II дамжааны оюутан

Гутгаар байр             Лубсанова РИНЧИНХАНДА       

Тусгай байр              Любовь ЗАГДАЕВА

V байр                       Эрдэнэбатын ЭРХСАР                ИГУ, I дамжааны оюутан

VI  байр                     Энхбатын АРИУНЖАРГАЛ          ИрГАУ, аспирант, II дамжаа

VII байр                     Дэмбэрэлдоржийн ЭНХЖИН      ИрНИТУ, хэлний бэлтгэл

 “Шилдэг бүтээл”-ийн ангилалд:

Тэргүүн байр            Лубсанова РИНЧИНХАНДА        “ААВ”,  “ТАГТАА ШУВУУ”

Дэд байр                   Гантулгын АЛТАНЦЭЦЭГ            “БИ МОНГОЛ ХҮН”

Гутгаар байр             Луковникова АЛЕКСАНДРА        “ГУРВАН МАРАЛ”  

Тусгай байр              Маланова ОЛЬГА                         “МОНГОЛ ХҮҮХЭЛДЭЙ АЛИНА”

V байр                       Батуева ПОЛИНА                         “ГЭСЭР БААТАР”   

VI байр                      Баюрина СВЕТЛАНА                   “ХҮҮХЭЛДЭЙ-КАЛИГРАФ”, 
                                                                                         “ХҮҮХЭЛДЭЙ-АМЖИЛТ” 

VII байр                     Любовь ЗАГДАЕВА                       “ЯСАН ХҮҮХЭЛДЭЙН ГЭР БҮЛ”

VIII байр                    Золотова ЮЛИЯ                           “МИНИЙ НУТАГ”, “БАЙГАЛ-ОЛЬХОН”           

IX байр                      Саввинова ЗИНАИДА                   “МОРИН, ҮҮЛЭН”              

X байр                       Бардаханова ВАЛЕНТИНА          “МИНИЙ НУТАГ”    

Монгол Улсын БШУЯ-ны “ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ” тэмдгээр үндэсний монгол бичгийг орос, буриад иргэдэд зааж, таниулахад 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэд 2018 оноос хойш хичээллэж эхэлсэн “Хараацай” дугуйлангаараа 300 орчим сурагч, оюутан, сонирхогчдод үндэсний монгол бичгийн хичээл, бийрийн бичиг заахаас гадна буриад, монгол түмний түүх соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх их ажилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж ЗАГДАЕВА ЛЮБОВЬ БАРАСОВНА-г шагнасан бол  үндэсний бичиг соёлоо дээдлэн, уралдаанд ач холбогдол өгч, идэвх санаачилга гарган чамбай бэлдэж оролцсон, амжилтаараа тэргүүлсэн Лубсанова РИНЧИНХАНДА, Гантулгын АЛТАНЦЭЦЭГ нарыг тус тус шагнан урамшуулав.

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.