Гадаад паспорт шинээр авах
2024-11-28
Гадаад паспорт шинээр авах
Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм. Иймд иргэн та өөрийн болон өөрийн асран хамгаалалтад буй хүмүүсийн бичиг баримтын хүчинтэй эсэхийг байнга сайтар шалгаж, шаардлагатай үед нь шинэчлүүлж өөртөө болон өөрийн асран хамгаалж буй хүмүүсийн өмнө хариуцлагатай хандах нь чухал юм.
НЭГ. ПАСПОРТЫГ ЕКГ-ААР ДАМЖУУЛАН ЗАХИАЛАХ.
Бүрдүүлэх материал:
- Мэдүүлэг, өргөдлийн маягт. Үүнд:
№ |
Төрөл |
Маягт |
Маягт татах |
1. |
Мэдүүлгийн маягт |
Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг |
|
2. |
Өргөдлийн маягт |
Гадаад паспорт шинээр авах өргөдөл |
- Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Дараах бичиг баримтны хуулбарыг хавсаргана. Үүнд:
№ |
Бүрдүүлэх бичиг баримтны хуулбар |
Насны ангилал |
|
0-16 хүртэлх насны иргэд |
16-аас дээш насны иргэд |
||
1. |
Гадаад паспорт |
✔ |
✔ |
2. |
Цахим иргэний үнэмлэх |
✔ |
✔ |
3. |
Монгол Улсын төрсний гэрчилгээ |
✔ |
✘ |
Жич:
· Монгол Улсаас хилийн чанадад суугаа иргэдийн гадаад паспорт захиалгыг улсын бүртгэлийн програмд бүртгэх болсонтой холбогдуулан цээж зураг цахимаар хүлээн авч байхаар журамлагдсан болно. Цахимаар цээж зурагаа илгээх заавартай https://photo.burtgel.gov.mn/ хаягаар нэвтрэн танилцана уу
· Паспортын vнэ, үйлчилгээний хураамж 50 ам.доллар.
· Шуудангаар бичиг баримт илгээх тохиолдолд төлбөрийг зөвхөн money order эсхүл Cashier’s Check хэлбэрээр ирүүлнэ.
· Гадаад паспорт хэвлэгдэж ирсэний дараа ЕКГ-т өөрийн биеэр ирж, гарын үсэг зуран хүлээн авах.
· Өөрийн биеэр хүрэлцэн ирж авах боломжгүй тохиолдолд өөрт хаягласан, холбогдох утас, цахим шуудан/и-мэйл/-г бичсэн баталгаат шуудангийн дугтуйг ЕКГ-т илгээж, авах боломжтой. (Self-addressed, prepaid, and certified envelope with tracking number).
Жич: Таны илгээсэн дугтуйг хүлээн авахад эсхүл Таны үлдээсэн буцах дугтуйгаар материал илгээхэд доторх баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд ЕКГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдлийг үйлчилгээ авч буй тухайн иргэн бүрэн хариуцах болохыг анхаарна уу.
Шуудангаар бичиг баримт илгээх болон үйлчилгээний хураамж төлөх заавартай ЭНД дарж танилцана уу.
ХОЁР. БУСДАД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЗАМААР ШИНЭ ПАСПОРТ ЗАХИАЛАХ.
Танд шинэ паспорт яаралтай захиалах шаардлага бий бол Монгол Улсад оршин суугаа хүнд итгэмжлэл олгох замаар захиалгыг шуурхай гүйцэтгүүлэх боломжтой. Шинэ паспортыг итгэмжлэлээр захиалж буй иргэд эхлээд итгэмжлэлийн маягт бөглөн Монголд хүлээн авах хүнд итгэмжлэл олгон дараа нь шинэ паспорт гаргуулаад тухайн хүнээрээ дамжуулан олон улсын буухиа шуудангаар хүлээн авч болно.
Итгэмжлэл олгох замаар Монгол Улсад паспорт захиалуулах тохиолдолд таны итгэмжлэгдсэн хүн Улсын Бүртгэлийн Ерөнхий газар ба нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандан таны өмнөөс танд шинэ паспорт захиалах юм.
Улаанбаатар хотод паспорт захиалах заавар, цээж зургийн шаардлага, үйлчилгээний үнийн талаар ЭНД дарж, уншиж танилцана уу.
Нэмэлт тайлбар:
● Шинэ паспорт захиалах иргэд Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх ёстой. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй эсхүл 16 насанд хүрсэн ч иргэний үнэмлэх аваагүй иргэдэд паспорт шинээр олгох боломжгүй.
● Гадаад паспортын хүчинтэй хугацааг дуусахаас 6 сарын өмнө шинээр захиалах боломжтой.
● Хуучин паспорт үрэгдүүлсэн тохиолдолд шинэ паспорт дээр АНУ-ын виз шилжин тавигдахгvй бөгөөд, паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Алдагдсан буюу гэмтсэн паспорт олон улсад хүчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгүй. Мэдээллийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд үрэгдсэн, алдагдсан гадаад паспортыг цагдаагийн байгууллагад заавал мэдүүлж, бүртгүүлсэн байх шаардлагатай.
● Буцах дугтуйн дээрх хаяг зөрөх, тухайн хаяг дээрээ байхгүй байх, өөр муж, хот руу шилжих, нүүх тохиолдол гардаг. Иймд паспорт захиалгын мэдүүлэгтээ АНУ дахь оршин суугаа байнгын хаяг болон утасны дугаарыг үнэн зөвөөр бичих нь зүйтэй.
● Шинээр паспорт захиалахад доод тал нь 3 сар хvртэл хугацаа шаардагдана. Иргэд гадаад паспортоо 3-аас дээш сарын хугацаагаар хүлээх нь олон төрлийн шалтгаантай ба мэдүүлгийн маягтаа буруу, дутуу бөглөх, регистрийн дугаарыг алдаж бичих, түүнчлэн шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний хаяг, утасны дугаарыг бичээгүй зэрэг нийтлэг дутагдлаас үүддэг.
Тус ЕКГ-т гадаад паспортыг хэвлэх төхөөрөмж байхгүй бөгөөд таны шинэ гадаад паспортыг УБЕГ-аар дамжуулан хэвлүүлж авдаг журамтай. Энэ үйл явцаас хамааран гадаад паспортыг 3 сар болон түүнээс удаан хугацаагаар хүлээх шаардлага гарч болзошгүй тул та өөрийн аялалын болон гадаад паспортын хугацааг хүчинтэй байлгах талаар урьдчилан сайтар төлөвлөнө үү.
● Хэрэв ЕКГ-аар дамжуулахгүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас гадаад паспорт захиалан авч, хувь хүнээр авчруулах нь тухайн хүнийг АНУ-ын хил дээр саатуулах, хил нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болохыг анхаарна уу.
ГУРАВ. ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ
Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.
Үндэсний энгийн гадаад паспортод сунгалт хийхгүй болсон нь орчин үеийн олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй агаарын тээвэр, хил, гаалийн хяналтын жишиг, стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, сүүлийн үед гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажлын нэг юм.
Жич: 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнө хийгдсэн гадаад паспортын сунгалт хүчинтэй хэвээр байгаа болно.