ИТГЭМЖЛЭЛ
2024-11-28
АНУ-д оршин суугаа Иргэн та өөрийн эрхийн хүрээнд хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна.
ИТГЭМЖЛЭЛД ХАВСРАЛТААР БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Монгол Улсын хүчин төгөлдөр хугацаатай бичиг баримтыг бүх төрлийн итгэмжлэлд зайлшгүй хавсаргана. (Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/)
- Төлөөлөгчийн гэрийн хаяг, регистрийн дугаар, ургийн овог, эцэг/эхийн нэр, нэр, гар утасны дугаарын мэдээллийг мэдэж байх.
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл илгээх бол эцэг, эхийн хэн нэг нь төлөөлж бичнэ. Хавсралт бичиг баримтад хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гэрчилгээ, 16-17 насны хүүхдийн иргэний үнэмлэх /ар, өвөр/-ын болон өөрийн бичиг баримтын хамт хавсаргана,
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана
- Хүүхэдтэй холбоотой итгэмжлэл бол агуулга хэсэгт хүүхдийн овог нэр регистрийг бичиж, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана
- Нэг итгэмжлэлийн үнэ 10 ам.доллар
- Хүүхэд харгалзан авч явах англи захидал хавсаргаж байгаа тохиолдолд 5 ам. доллар нэмж төлөхийг анхаарна уу.
Итгэмжлэл илгээх дарааллыг текстээр унших бол ЭНД ДАРНА уу.
Итгэмжлэл илгээх зааврыг зурган тайлбарын хамт унших бол ЭНД ДАРНА уу.
ИТГЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР ТЕКСТ-ИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. Энэхүү загвар нь ерөнхий мэдээллийг агуулсныг анхаарна уу.
Итгэмжлэл илгээх англи зааврыг унших бол энд дарна уу.
Банкны болон үйлчилгээний компанид бүртгэлтэй данстай холбоотой итгэмжлэл. Та банкны болон үүрэн холбооны оператор компанид бүртгэгдсэн данс, утасны дугаарын эзэмших эрхтэй холбоотой итгэмжлэл илгээхээсээ өмнө тухайн үйлчилгээний байгууллагатай цахим болон бусад хэлбэрээр урьдчилж холбогдон сайтар тодруулга хийнэ үү. Энэ нь тэдгээр тодорхой үйлчилгээний байгууллагаас тавьдаг зохих шаардлагын дагуу итгэмжлэлээ бичихэд тань дөхөм болж, таны цаг завыг хэмнэх ач холбогдолтой.
Хууль, шүүхийн байгууллагад хандсан итгэмжлэл. Хуулийн болон шүүхийн байгууллагаар эрхээ хамгаалуулах итгэмжлэл илгээхийн өмнө та заавал мэргэжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, итгэмжлэлийн шаардлага хангасан төслийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөр бичүүлсэн байх шаардлагатай.
- Үйлчилгээний хураамж ҮЗЭХ