images

E-Mongolia платформд "LIME" цахим утасны дугаараар бүртгүүлэн үйлчилгээ авах боломжтой болсон байна

Дотоод мэдээ

2023-04-04

97

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia платформд “Lime” цахим утасны дугаараар бүртгүүлэн үйлчилгээ авах боломжтой болсон байна. E-Mongolia платформаар дамжуулж 68 байгууллагын 777 үйлчилгээг авах боломжтойгоос гадна иргэдийн хувьд хамгийн их шаардлагатай байдаг лавлагаа, тодорхойлолтуудыг цаг алдахгүй цахимаар авах боломж бүрдэх аж. Иргэд https://www.onlime.mn/ цахим хаягаар нэвтрэн дээрх үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.