images

МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-08-24

118

Монгол Улс, ОХУ-ын жижиг, дунд үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины дэмжлэгтэй “Опора России” ТББ-аас зохион байгуулсан “Автопробег” арга хэмжээний нээлт 8-р сарын 20-нд болж Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал баяр хүргэж үг хэлэв. Нээлтийн ажиллагааны дараа “Автопробег”-ийн гишүүд 5 машины бүрэлдэхүүнтэй Эрхүү хотоос Улаанбаатар хотыг чиглэн хөдлөв.

“Автопробег”-ийн гишүүд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, бизнес эрхлэгчид, төрөлжсөн байгууллага, холбоодтой уулзаж, “Зайсан” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх зэрэг арга хэмжээнүүд төлөвлөсан байна.