images

Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмидийн Энхжаргал Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-03-04

91

Монгол Улсаас ОХУ -ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмидийн Энхжаргал 2022 оны 3 дугаар сарын 02 -оос 04 өдрүүдэд Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ тус мужийн амбан захирагч А.В.Усстай уулзаж Монгол - Красноярскийн хязгаар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцов. Ерөнхий консул Ж.Энхжаргал эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлж, МУ-ын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, Монгол Оросын бус нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Красноярскийн хязгаар чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв.