images

ЗАРЛАЛ

Дотоод мэдээ

2020-09-10

101

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-ууд хамтран COVID-19 халдварын улмаас ОХУ-д гацаад буй монгол иргэд, оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос гаргах, хил нэвтрэх тодорхой хугацаа товлуулахаар ажиллаж байна.

Иргэдийг 2020 оны 8 дугаар сарын эхний 10 хоногийн дотор Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр урьдчилсан байдлаар яригдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд албан ёсны шийдвэр гарахаар байна. Албан ёсны шийдвэр гарсан даруйд мэдэгдэх болно.

Иймд, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын консулын тойрог (Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Кемерово муж, БНСаха Улс)-т байгаа, эх орондоо буцах хүсэлтэй иргэд, оюутнууд тус ЕКГ-ын фэйсбүүк хуудас, [email protected] цахим хаягт хандан яаралтай бүртгүүлнэ үү.

Урьд нь бүртгүүлсэн, явж чадаагүй иргэд мөн хандаж бүртгэлээ баталгаажуулахыг хүсье.

Бүртгэлд шаардлагатай мэдээлэл:
1. Овог, нэр
2. РД
3. Гадаад паспортын дугаар
4. Холбоо барих утасны дугаар,
5. Түр оршин сууж байгаа хаяг
6. Ажил, сургуулийн нэр