СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ОХУ-ын Эрхүү хотод COVID-19 халдварын анхны тохиолдлууд илрээд байна.
Эрхүү мужийн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Наталья Ледяевагийн мэдэгдсэнээр 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Эрхүү хотод COVID-19 халдварын 2 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Иймд, иргэд Та бүхэн суугаа орны болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг чанд мөрдөж COVID-19 халдвараас өөрийгөө болон өрөөлийг урьдчилан сэргийлэн аюулгүй байдлаа сайтар хангана уу.
Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
- Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа сайтар савандаж угаах
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
- Амны хаалт зүүх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх
- Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй байх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
- Шүлсээ хаяхгүй байх
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Халуурах
- Хуурай ханиалгах
- Ядарч сульдах
- Амьсгал давчдах
- Булчин өвдөх
- Хоолой өвдөх
- Толгой өвдөх
- Бөөлжих
- Хамар битүүрэх
- Гүйлгэх
Хэрэв Танд эдгээр шинж тэмдгүүдээс нэг дор хэд хэд илрэх аваас яаран эмнэлэгийн байгууллага руу явалгүй Түргэн тусламж (103) дуудан эмнэлэгийн тусгай баг ирэхийг тайван хүлээгээрэй.