images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-03-20

114

 

ОХУ-ын Дотоод хэргийн яамны харъяа Шилжилт хөдөлгөөний газраас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус улсад түр зорчиж байгаа гадаад иргэдийн зорчих хугацааг сунгахаар болсон.
Тухайлбал:

1. ОХУ-д зохих ангиллын визээр ирсэн, тус визийн хүчинтэй хугацаа дуусах дөхсөн бол анх олгосон хугацаагаар сунгана. Түүнчлэн визийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон бол ОХУ-д түр зорчих хугацаагаар сунгана.

2. ОХУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаагаар ирсэн иргэдийн хугацааг мөн адил сунгана. Визгүй зорчих хугацаа дууссан тохиолдолд ч дахин нэг удаа сунгахаар болсон байна.

3. Түр оршин суух, эсвэл байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн хугацаа дуусгавар болж байгаа тохиолдолд ОХУ-д түр зорчих хугацаагаар сунгана.

Иймд, иргэд Та бүхэн өөрийн түр оршин суугаа газартай хамгийн ойр ОХУ-ын ДХЯ-ны харъяа Шилжилт хөдөлгөөний газарт очин хугацаа сунгах тухай өргөдөл, хүсэлтээ гаргана уу.