Залуу бөх Д.Цогзолмаа Эрхүү хотноо мөнгөн медаль хүртэв
ОХУ-ын Эрхүү хотноо 12 дугаар сарын 7-8-нд эмэгтэй чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн болов.
Тус тэмцээний залуучуудын ангиллын 72 кг-д Монгол Улсаас оролцсон “Говийн бөх” дэвжээний тамирчин, спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн медаль хүртжээ. ОХУ-аас эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр олимпын анхны аварга болсон Наталья Воробьевагийн нэрэмжит тус тэмцээнд Монгол, Киргиз, ОХУ-ын 150 гаруй тамирчин өрсөлдсөн юм байна.
Ташрамд дуулгахад, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Цогзолмаа нь 2017 онд уг тэмцээний өсвөр үеийн ангиллын 70 кг-д аварга болж байжээ.