images

Соёлын элч С.Заяасайхан Москва, Эрхүү хотод үзэсгэлэн гаргана

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-06-04

127

Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан ОХУ-ын Москва, Иркутск хотноо үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнэд өмнө нь дэлгэж байгаагүй шинэхэн 20 гаруй бүтээлийг дэлгэх аж. Тэрбээр Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргаж байжээ. “Монголдоо ирээд хоёр сар болж байна. Москва, Иркутск хотод үзэсгэлэнгээ гаргана. Мөн энэ ондоо АНУ-ын Нью Иорк хотноо үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байгаа” хэмээн С.Заяасайхан ярив. Тэрбээр өнгөрсөн жил "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ “Q Art” галерейд дэлгэж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан билээ.