ИТГЭМЖЛЭЛ
ИТГЭМЖЛЭЛ
ОХУ-д оршин суугаа Иргэн та өөрийн эрхийн хүрээнд хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банканд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараах материалыг бүрдүүлсэн байна.
Бүрдүүлэх материал:
- Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/, эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гэрчилгээний, 16-18 насны хүүхдийн иргэний үнэмлэх /ар, өвөр/-ийн хуулбар
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйлчилгээний хураамж 10 ам.доллартой тэнцэх валют ба төлбөрийг картаар төлнө
ИТГЭМЖЛЭЛИЙН МАЯГТЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та Монголд хөөцөлдөх шаардлагатай аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн дагуу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрийгөө төлөөлөх эрх олгодог.
Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр ЕКГ хүлээн авч, хянан баталгаажуулна.
Нотариатын consul.notary.mn цахим хуудсанд нэвтэрч шинээр бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн маягтыг бөглөнө. Итгэмжлэлийг цахим хэлбэрээр хавсралтын хамт ЕКГ-т цахимаар хүргүүлж хянуулсны дараа ЕКГ-т өөрийн биеэр ирж гарын үсэг зурна эсхүл хэвлэн авч гарын үсгээ зурж ЕКГ-т шуудангаар ирүүлнэ.
Цахим хэлбэрээр ирүүлж байгаа мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Ямар нэгэн үйлдлийг алгасаж болохгүйг анхаарна уу.
Анхаарах зүйлс:
- Итгэмжлэлийн маягтыг кирилл үсгээр үнэн зөв, бүрэн гүйцэд, үг үсгийн алдаагүй бөглөх
- Хавсралт хэсэгт иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбаруудыг зайлшгүй хавсаргах
- Мэдээлэл дутуу, бичиг баримт хавсаргаагүй тохиолдолд баталгаажихгүй болно.
Иргэд программынхаа эрхээр нэвтэрч итгэмжлэлээ бөглөн ЕКГ руу урьдчилан илгээж, хянан баталгаажуулcны дараа хэвлэж өөрийн биеэр авч ирэх, эсвэл шуудангаар ирүүлэх боломжтой. 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гараар бичсэн итгэмжлэл хүлээн авахгүй, зөвхөн www.consul.notary.mn сайтад бүртгүүлсэн итгэмжлэлийг хүчинтэйд тооцохыг анхаарна уу.