БАРИМТ БИЧГИЙН ОРЧУУЛГА, ХУУЛБАР БАТАЛГААЖУУЛАХ
БАРИМТ БИЧГИЙН ХУУЛБАР БАТАЛГААЖУУЛАХ
Ерөнхий консулын газар доорх баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилнэ.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Төрсний гэрчилгээ
3. Гэрлэлтийн гэрчилгээ
4. Боловсролын диплом
5. Жолооны үнэмлэх
Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй.
Үйлчилгээний хураамж: Хуудас тутам 5 ам.доллартой тэнцэх валют ба төлбөрийг картаар төлнө