ТОДОРХОЙЛОЛТ
ТОДОРХОЙЛОЛТ АВАХ
ОХУ-д оршин суугаа тодорхойлолт авах
Монгол Улсын иргэн та ОХУ-д оршин суугаа тодорхойлолт авахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. ОХУ-д оршин суугаа тодорхойлолтын маягтыг үнэн зөв бөглөсөн байна
Тодорхойлолтын маягт / Бөглөсөн тодорхойлолтын загвар маягт
2. ОХУ-д оршин суугаа хаягийн бүртгэл, оюутны үнэмлэх зэрэг ОХУ-д оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар
3. Үйлчилгээний хураамж: 5 ам.доллартой тэнцэх валют ба төлбөрийг картаар төлнө
Дээрх материалыг бүрдүүлж, Ерөнхий консулын газарт өөрийн биеэр авч ирнэ.
ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харьяалах албан ёсны бичиг баримт /оршин суугаа хаягийн бүртгэл, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн бүртгэл/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.