images

БУЦАХ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ

Иргэний бүртгэл

2023-04-04

287

БУЦАХ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ

ОХУ-д зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортоо үрэгдүүлсэн, гэмтээсэн, эх орондоо яаралтай буцах шалтгааны улмаас гадаад паспорт шинээр захиалж авах боломжгүй зэрэг тохиолдолд Travel document буюу буцах үнэмлэх мэдүүлж болно.


Бүрдүүлэх материал:

1. ЕКГ-ын нэр дээр буцах үнэмлэх олгохыг хүссэн өргөдлийн маягт  /татах/

2. Буцах үнэмлэх мэдүүлэх анкет  /татах/

3. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн  цагдаагийн тодорхойлолт/

4. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа

5. 3.5 х 4.5 см-ийн хэмжээтэй цээж зураг хоёр хувь 

6. Буцах үнэмлэхний үнэ, үйлчилгээний төлбөр 15 ам.доллартой тэнцэх валют ба төлбөрийг картаар төлнө.

 

Тайлбар: Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо алдсан, үрэгдүүлсэн, гэмтээсэн, шинээр гадаад паспорт авах цаг хугацааны боломжгүй, эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд олгоно. Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй ба зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.