images

"Кубок двух озёр" олон улсын бөмбөгтэй хоккейн тэмцээн

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-04-07

148

ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуулийн
санаачилгаар “Кубок двух озёр” Олон улсын бөмбөгтэй хоккейн тэмцээн Байгаль
нуурын “Большое голоустное” гэдэг газарт 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр
амжилттай болж өндөрлөв. Энэ тэмцээнийг БНМАУ-ын болон ЗХУ-ын баатар
сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их
сургуулийн ректор М.А.Корняков үг хэлж тэмцээнийг нээв. Уг арга хэмжээнд
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл,
Гадаад харилцааны хэлтсийн дарга проректор А.С.Быков, проректор С.С.Аносов
болон албаны бусад хүмүүс мөн Эрхүү хотын Үндэсний судалгаа, техник, их
сургуулийн оюутнууд хөгжөөн дэмжигчээр оролцлоо.
Хоёрдугаар шатны тэмцээн 2023 оны 4 дүгээр сарын 04- ний өдөр Хөвсгөл
нуур дээр зохиогдлоо. Тэмцээнд багууд тойргийн журмаар тоглож. тэргүүн
байранд Эрхүүгийн үндэсний судалгаа, техникийн их сургуулийн баг, дэд байранд
Буриадын их сургуулийн баг, гутгаар байранд Монгол Улсын бөмбөгтэй хоккейн
шигшээ баг тус тус оров.
Тэмцээнийг нутгийн ард түмэн халуун сэтгэлээр дэмжсэн найрсаг уур
амьсгалд болж өндөрлөлөө.