Буриад, Орос залуучуудад уйгаржин монгол бичиг, уран бичлэгийг сурталчлан таниулах, сурах сонирхлыг татах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал 2023 оны
4-р сарын 10-ны өдөр Эрхүү хот дахь Буриадын соёлын төвийн Тэргүүн
Р.В.Шатанов, уйгаржин монгол бичиг, уран бичлэгийн багш Р.Б.Лубсанова нартай
уулзаж цаашдын хамтын ажиллагаа, буриад, орос залуучуудад уйгаржин монгол
бичиг, уран бичлэгийг сурталчлан таниулах, сурах сонирхлыг татах чиглэлээр
хамтран ажиллах талаар санал солилцов.