СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн үед залилангийн (үүний дотор цахим) гэмт хэргийн гаралт
нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдийн ажиллагаанд иргэд өртөх,
хохирох явдал гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Иймд манай иргэд зарын дагуу болон гадаад улсад байгаа этгээдтэй
бизнесийн харилцаа үүсгэх тохиолдолд мэргэжлийн хуульч, санхүүгийн зөвлөх
үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас зөвлөгөө авах, мэдээллийн үнэн зөв байдлыг
сайтар тодруулах, баталгаатай эсэхийг нягталсны эцэст мөнгөн гүйлгээ хийхийг
зөвлөж байна.
Мөн залилах гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд таньж
мэдэхгүй болон өмнө нь уулзаж, харилцаж байгаагүй цахим орчинд холбоо
тогтоосон этгээдэд мөнгө илгээхээс зайлсхийх, урьдчилан нягтлах, банкны данс,
гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ өгөхгүй байх, бэлэн мөнгө дамжуулах,
шилжүүлэхдээ болгоомжтой хандах, сэжигтэй эд зүйлсийг дамжуулах болон
тээвэрлэхээс зайлсхийх зэргээр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан
сэргийлнэ үү.
Хэрэв санамсаргүй байдлаар дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон хохирогч
болсон тохиолдолд нэн даруй Ерөнхий консулын газар болон Монгол Улсын
цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гарган хандахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР