images

ҮНДЭСНИЙ МОНГОЛ БИЧГЭЭ СУРЦГААЯ !

УРИАЛГА

2023-04-24

331

Монгол түмний өв соёл, оюуны дархлаа болсон үндэсний монгол бичгээ сурч,
сурталчилж, үр хойчдоо өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг билээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор “Монгол бичгийн
үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 2025 оноос төрийн албан
хэргийг кирил болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол
бичгийн хэрэглээг буй болгох, үндэсний бичгийг сурах, сургах, сурталчлах түгээн
дэлгэрүүлэх зорилгоор хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ
албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Нийтийн хэрэглээнд Монгол бичгийн цахим сурах
бичиг” үндэсний монгол бичгийн видео хичээлийг хүргэж байна.
Үндэсний өв соёлоо тээгч, түгээгч та бүхнийг хичээнгүйлэн суралцахыг тус ЕКГ-
ын зүгээс уриалж байна.