images

"Буриадын соёлын төв"-ийн хуучин монгол бичгийн дугуйлангийн 3 дугаар төгсөгчдөд батламж гардуулах хамтарсан ёслол

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-04-24

182

ОХУ-ын Эрхүү мужийн "Буриадын соёлын төв"-ийн хуучин монгол бичгийн дугуйлангийн 3 дугаар төгсөлтийн бичгийн шалгалт, төгсөгчдөд батламж гардуулах хамтарсан ёслолын ажиллагаа 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус төвд амжилттай болж өндөрлөлөө.

"Буриадын соёлын төв"-ийн энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Эрхүү мужийн уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа монгол үндэсний бичиг үсгийн боловсрол, өв уламжлалыг буриад зон олонд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхий консул Ж.Энхжаргал онцолж, төгсөгчдөд баяр хүргэв.