“Красивая страна Монголия” Монголын зураачдын үзэсгэлэн
Эрхүү мужийн В.П.Сукачёвын нэрэмжит уран сайхны музейд 4-р сарын 21-нээс 5-р
сарын 14-ний хооронд явагдах “Красивая страна Монголия” Монголын зураачдын
үзэсгэлэнгийн нээлтэнд Ерөнхий консулын газрын ажилтнууд оролцож, Эрхүү
хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал үг хэлж баяр хүргэв. Энэхүү үзэсгэлэнд
монгол зураачдын 56 бүтээл оролцож байгаа бөгөөд ОХУ-ын Красноярск, Москва,
Санкт-Петербург хотуудад гаргах ажээ.