ОХУ-д тээврийн хэрэгсэлтэй зорчиж буй иргэдийн анхааралд
2023 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлэн ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр
тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаад замын хөдөлгөөний дүрмийг зөрчин
торгуульсан тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигч ОХУ-аас гарахаасаа өмнө
торгууль тавигдсанаас хойш 60 хоногийн дотор торгуулийг заавал барагдуулсан
байх тухай ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орсон байна.
Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг төлөх хүртэл саатуулах эрхийг авто
замын улсын байцаагч нарт олгожээ.
Торгууль төлөөгүй тухай мэдээллийг гибдд.рф цахим хуудасны
“Проверка штрафов ГИБДД” үйлчилгээнээс авч болох ажээ.
Жич: ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр зорчиж байгаад замын хөдөлгөөний
дүрмийг зөрчин торгуульсан тээврийн хэрэгсэл эзэмшигчид ОХУ-д орох хилийн
хориг тодорхойгүй хугацаагаар тавих тохиолдол гарч байгааг анхаарна уу.