images

“Монгол цэргийн музейн М-3 нэгдсэн боловсролын хөтөлбөрийн танилцуулга, нэгж хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт цахим сургалтад урьж байна.

Ерөнхий консулын газрын зарлал

2023-11-16

146

Монгол Улсын Засгийн газрын 2022.01.05-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн монгол хэлний багш нарт зориулсан цуврал цахим сургалтыг 2023.11.18-ны өдрийн 20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т “Монгол цэргийн музейн М-3 нэгдсэн боловсролын хөтөлбөрийн танилцуулга, нэгж хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдвээр зохион байгуулах тул сонирхсон багш нарыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Сургалтын цахим холбоос:
https://us06web.zoom.us/j/83393447775?pwd=wmIbFXq0jvBL9zhGzgF7RxZbgNgaDb.1