images

Ерөнхий консул Ж.Энхжаргал, Братск хотын дарга С.В.Серебренников нар Монгол-Братскийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнес уулзалтад оролцов.

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-11-24

208

 

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал
2023 оны 11 дүгээр сарын 20 - 23 –ны өдрүүдэд ОХУ-ын Братск хотод томилолтоор ажиллав.
Монгол Улс Эрхүү мужийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх
хүрээнд Ерөнхий консул Ж.Энхжаргал Братск хотын дарга
С.В.Серебренников, Братск хотын хууль тогтоох хурлын дарга нартай уулзаж,
Монгол-Братскийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнес уулзалтад оролцов.
Уулзалтад Братск хотын дарга С.В.Серебренников, хотын нэгдүгээр орлогч
А.А.Яковлев, Братск хотын захиргааны худалдаа, эдийн засгийн хөгжлийн
газрын дарга В.А.Наталья, “Падун Хлеб” компанийн ерөнхий захирал Д.В.Кожуров,
“Орион” компанийн захирал А.Б.Давидов, “Солнечный” компанийн захирал
С.Г.Гришин, ОХУ-ын бизнес эрхлэгч 30 гаруй компани, монголын “Ар гурван
согоот”, “Хангал”, “Зууны интерьер”, “Нэйшнл натур”, “Хан вууд” “Учрал төгөл”,
“Мандухтех”, “Евро Аэро Сервиз”, “Машид хүнс” зэрэг 10 компанийн төлөөлөл
оролцож, Братск хотын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлтэй ажил хэргийн холбоо
тогтоон галын аюулгүй ажиллагаа, дохиолол хамгаалал, тоног
төхөөрөмжийн компани, “Сава сервиз” орчин үеийн зөөврийн тохилог орон
сууцны үйлдвэр, мод, модон эдлэлийн үйлдвэр, дүнзэн байшин барих үйлдвэр,
хүнсний үйлдвэр, талх чихэр боов, архи, пиво, ундааны үйлдвэртэй танилцав.
Бизнес уулзалт амжилттай болж “Хангал Констракшн” компани, ООО “Целебный
источник”, Индивидуальный предприниматель Жильцов Александр Николаевич,
ООО “Коваль- Лес” компаниудтай 102 сая рублийн гэрээ хийж, хамтын ажиллагаа
тогтоов.