Боловсролын багц хуулийн хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих онцлох заалтуудаас хүргэж байна
🕑Боловсролын багц хуулийн хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих онцлох заалтуудаас хүргэж байна
ҮҮНД:
📍Боловсролын багц хуулийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцуулна.
📍 Багшийн нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд ОРОН СУУЦТАЙ болоход нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.
📍Орон нутагт ажиллаж буй багш нарт 3 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.
📍Хичээл сургалтын хэрэгслийн зардлыг төрөөс хариуцдаг болно.
📍Багшид нэмэлт ачаалал өгөхийг хориглоно.
📍Боловсролын багц хуулиудыг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг 2024 оны улсын төсөвт тусган баталсан болно.