Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн шинэчлэл
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ, ТАЙЛБАР НЭМСҮГЭЙ:
1/1.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10 ДАХЬ ХЭСЭГ:
“10.ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ҮЕДЭЭ АРВАН НАЙМАН НАСАНД ХҮРСЭН ХҮН ЭНЭ ХУУЛИЙН 12.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ, 12.3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГ, 13.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2.1-Д ЗААСАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ ГЭМТ ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ӨДРӨӨС ХОЙШ ГУЧИН ЖИЛ БАЙНА.”
2/6.12 ДУГААР ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСЭГ:
“6.ЭНЭ ХУУЛИЙН 10.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2, 3 ДАХЬ ХЭСЭГ, 12.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСЭГ, 12.3 ДУГААР ЗҮЙЛИЙН 4.1 ДЭХ ЗААЛТ, 13.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2, 3 ДАХЬ ХЭСЭГ, 22 ДУГААР БҮЛЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЯЛТНЫГ ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАЖ, ХЯНАЛТ ТОГТООХГҮЙ. ТАЙЛБАР: -ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ҮЕДЭЭ АРВАН НАЙМАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНД ЭНЭ ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСЭГ ХАМААРАХГҮЙ.
3/6.14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГ:
“3.ЭНЭ ХУУЛИЙН 10.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2, 3 ДАХЬ ХЭСЭГ, 12.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСЭГ, 12.3 ДУГААР ЗҮЙЛИЙН 4.1 ДЭХ ЗААЛТ, 13.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2, 3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРЭГТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ. ТАЙЛБАР: -ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ҮЕДЭЭ АРВАН НАЙМАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНД ЭНЭ ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГ ХАМААРАХГҮЙ.”
4/10.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГ:
“3.БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ АЛСАН БОЛ АРВАН ХОЁР ЖИЛЭЭС ХОРИН ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР, ЭСХҮЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.”
2 ДУГААР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 5.7 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН “МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ,” ГЭСНИЙ ДАРАА “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ” ГЭЖ, МӨН ХЭСГИЙН “НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ” ГЭСНИЙ ДАРАА “, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ” ГЭЖ, 12.2 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН “ДАЛИМДУУЛЖ” ГЭСНИЙ ДАРАА “БЭЛГИЙН ШИНЖТЭЙ ТОДОРХОЙ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН, ЭСХҮЛ ХОХИРОГЧООР ХИЙЛГЭЖ” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН “ТАЙЛБАР ХЭСГИЙН “БАЙЖ БОЛНО.” ГЭСНИЙ ДАРАА “-БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭНД ТООЦОХОД ЭНЭ ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН АРГААР ҮЙЛДСЭН БАЙХЫГ ШААРДАХГҮЙ.” ГЭЖ, 12.3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.2 ДАХЬ ЗААЛТЫН “АРВАН ЗУРГААН НАСАНД” ГЭСНИЙ ДАРАА “ХҮРСЭН АРВАН НАЙМАН НАСАНД” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/12.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ:
“12.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХҮЧИНДЭХ
1.ХОХИРОГЧИЙН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЭСРЭГ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, ХҮЧ ХЭРЭГЛЭХЭЭР ЗАНАЛХИЙЛЖ, ЭСХҮЛ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ, СОГТУУРСАН, МАНСУУРСАН, СЭТГЭЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТҮР САРНИСАН, БУСАД ӨВЧНИЙ УЛМААС БИЕЭ ХАМГААЛАХ, ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭХ ЧАДВАРГҮЙ, ЭСХҮЛ ЭД ХӨРӨНГӨ, АЛБАН ТУШААЛ, БУСАД НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ЭРХШЭЭЛДЭЭ БАЙГААГ ДАЛИМДУУЛАН БЭЛГИЙН ХАРЬЦААНЫ ШИНЖТЭЙ ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ҮЙЛДЭЛ ХИЙСЭН БОЛ НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
2.ХОХИРОГЧИЙН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЭСРЭГ ЭНЭ ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН АРГААР БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРСОН БОЛ ХОЁР ЖИЛЭЭС НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
3.ЭНЭ ЗҮЙЛИЙН 1, 2 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙГ:
3.1.АРВАН ЗУРГААН НАСАНД ХҮРСЭН АРВАН НАЙМАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ ХҮЧИНДЭЖ;
3.2.БҮЛЭГЛЭЖ;
3.3.ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХАРИЛЦААТАЙ ХҮНИЙГ ХҮЧИНДЭЖ;
3.4.ХОХИРОГЧИЙГ ЖИРЭМСЭН БОЛГОЖ;
3.5.ХОХИРОГЧИД БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ХАЛДААЖ;
3.6.ХОЁР, ТҮҮНЭЭС ОЛОН ХҮНИЙГ ХҮЧИНДЭЖ;
3.7.УРЬД НЬ ЭНЭ БҮЛЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДЭЖ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОГДОЖ БАЙСАН ХҮН;
3.8.ХОХИРОГЧИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ;
3.9.ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭЭР ХУУРАН МЭХЭЛЖ;
3.10.ХАРГИС ХЭРЦГИЙ АРГААР;
3.11.ХОХИРОГЧИЙГ ТОХУУРХАН ДОРОМЖИЛЖ ҮЙЛДСЭН БОЛ ТАВААС ЖИЛЭЭС АРВАН ХОЁР ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
4.ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УРАГ ЗУЛБАСАН, ЭСХҮЛ ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ АРВАН ДӨРВӨН НАСАНД ХҮРСЭН АРВАН ЗУРГААН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭСРЭГ ҮЙЛДСЭН БОЛ НАЙМАН ЖИЛЭЭС АРВАН ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
5.ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ АРВАН ДӨРВӨН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭСРЭГ ҮЙЛДСЭН; ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРОГЧ НАС БАРСАН БОЛ АРВАН ХОЁР ЖИЛЭЭС ХОРИН ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР, ЭСХҮЛ БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
ТАЙЛБАР: -ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮН БОЛОН ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ НЬ АЛЬ Ч ХҮЙСИЙН ХҮН БАЙЖ БОЛНО.
-“БЭЛГИЙН ХАРЬЦААНЫ ШИНЖТЭЙ ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ҮЙЛДЭЛ” ГЭЖ ХОХИРОГЧИЙН БИЕИЙН АЛЬ НЭГ ХЭСЭГТ БЭЛЭГ ЭРХТНЭЭ ОРУУЛСАН; ХОХИРОГЧИЙН БЭЛЭГ ЭРХТЭНД ӨӨРИЙН БУСАД ЭРХТЭН, ЭСХҮЛ ӨӨР ЗҮЙЛ ОРУУЛСНЫГ ОЙЛГОНО.
-АРВАН ДӨРВӨН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭСРЭГ ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭНД ТООЦОХОД ЭНЭ ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН АРГААР ҮЙЛДСЭН БАЙХЫГ ШААРДАХГҮЙ.”
2/21.9 ДҮГЭЭР ЗҮЙЛ:
“21.9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ НУУЦЫГ ЗАДРУУЛАХ
1.МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ БАРИМТ, МЭДЭЭЛЛИЙГ ОЛЖ МЭДСЭН ХҮН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ БАРИМТ, МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛСАН БОЛ ДӨРВӨН ЗУУН ТАВИН НЭГЖЭЭС ТАВАН МЯНГА ДӨРВӨН ЗУУН НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ, ЭСХҮЛ ХОЁР ЗУУН ДӨЧИН ЦАГААС ДОЛООН ЗУУН ХОРИН ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ, ЭСХҮЛ НЭГ САРААС НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
2.МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АЛБАНЫ ҮҮРГИЙН ДАГУУ ОЛЖ МЭДСЭН АЛБА ХААГЧ, АЖИЛТАН ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ БАРИМТ, МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛСАН БОЛ НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХИЙГ НЭГ ЖИЛЭЭС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ ХОЁР ЗУУН ДӨЧИН ЦАГААС ДОЛООН ЗУУН ХОРИН ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
3.МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ НУУЦЫГ АЛБАНЫ ҮҮРГИЙН ДАГУУ ОЛЖ МЭДСЭН АЛБА ХААГЧ, АЖИЛТАН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ НУУЦАЛСАН БАРИМТ, МЭДЭЭЛЛИЙГ ЗОРИУД ЗАДРУУЛЖ, НУУЦАЛСАН ГЭРЧИЙГ ИЛЧИЛЖ ХЭРЭГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛСАН БОЛ НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХИЙГ ГУРВАН ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.”
3/27.10 ДУГААР ЗҮЙЛ:
“27.10 ДУГААР ЗҮЙЛ.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГЛАЛТЫН ЖУРАМ ЗӨРЧИХ
1.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН, ЭСХҮЛ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ШАЛГУУЛАХААС ЗАЙЛСХИЙСЭН, ЭСХҮЛ ЭНЭ ҮЙЛДЛИЙН УЛМААС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХӨНГӨН ХОХИРОЛ УЧРУУЛСАН БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЭГ ЖИЛЭЭС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ ДӨРВӨН ЗУУН ТАВИН НЭГЖЭЭС ХОЁР МЯНГА ДОЛООН ЗУУН НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ, ЭСХҮЛ ХОЁР ЗУУН ДӨЧИН ЦАГААС ДОЛООН ЗУУН ХОРИН ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
2.ЭНЭ ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДЭЖ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОГДОЖ БАЙСАН ХҮН ДАХИН ҮЙЛДСЭН БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЭГ ЖИЛЭЭС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ НЭГ МЯНГА ГУРВАН ЗУУН ТАВИН НЭГЖЭЭС АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ, ЭСХҮЛ ХОЁР ЗУУН ДӨЧИН ЦАГААС ДОЛООН ЗУУН ХОРИН ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС ХОЁР ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС ХОЁР ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
3.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНД НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНДЭВТЭР ХОХИРОЛ УЧРУУЛСАН БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ГУРВАН ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ ХОЁР МЯНГА ДОЛООН ЗУУН НЭГЖЭЭС АРВАН ДӨРВӨН МЯНГАН НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ, ЭСХҮЛ ХОЁР ЗУУН ДӨЧИН ЦАГААС ДОЛООН ЗУУН ХОРИН ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ ЗУРГААН САРААС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
4.ЭНЭ ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙГ:
4.1.СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ;
4.2.ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ХОХИРОЛ УЧРУУЛЖ ҮЙЛДСЭН БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ТАВАН ЖИЛЭЭС НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ НЭГ ЖИЛЭЭС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ НЭГ ЖИЛЭЭС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
5.ЭНЭ ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ ЭРХГҮЙ ХҮН ҮЙЛДСЭН БОЛ НЭГ ЖИЛЭЭС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ НЭГ ЖИЛЭЭС ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
6.ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ТАВАН ЖИЛЭЭС НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАЖ НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
7.ЭНЭ ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ГЭМТ ХЭРГИЙГ:
7.1.СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ;
7.2.ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОЁР, ТҮҮНЭЭС ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОХ ЭРХИЙГ БҮХ НАСААР ХАСАЖ ХОЁР ЖИЛЭЭС НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
ТАЙЛБАР: -ЭНЭ ЗҮЙЛД ЗААСАН “СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН” ГЭЖ ШАЛГАЖ, ТОГТООХ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ШАЛГУУЛАГЧИЙН АМЬСГАЛ ДАХЬ СПИРТИЙН АГУУЛАМЖ 0.20 ПРОМИЛЬ (%), ЭСХҮЛ ЦУСАН ДАХЬ СПИРТИЙН АГУУЛАМЖ 0.5 ПРОМИЛЬ (%) ИЛЭРСНИЙГ ОЙЛГОНО.”
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 5.6 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН “ХОРИН” ГЭСНИЙГ “ХОРИН ТАВАН” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСГИЙН “ХОРИН ТАВ” ГЭСНИЙГ “ГУЧИН” ГЭЖ, 10.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ТАЙЛБАРЫН “АРВАН ДӨРВӨН” ГЭСНИЙГ “АРВАН ЗУРГААН” ГЭЖ, 12.2 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, 12.3 ДУГААР ЗҮЙЛИЙН 2.1 ДЭХ ЗААЛТЫН “АРВАН ДӨРВӨӨС” ГЭСНИЙГ “АРВАН ЗУРГААГААС” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 4.1 ДЭХ ЗААЛТЫН “ХҮҮХДИЙГ АЛБАДАН ОРУУЛЖ” ГЭСНИЙГ “ХҮҮХДИЙН ЭСРЭГ” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.
5 ДУГААР ЗҮЙЛ.ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 10.1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2.7 ДАХЬ ЗААЛТЫН “БАГА НАСНЫ ХҮҮХЭД,” ГЭСНИЙГ ХАССУГАЙ.
6 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.